Шинэчилсэн огноо: 2026.05.15
“Теста групп” ХХК-ийн TIMEBOOK.MN цаг захиалгын нэгдсэн Платформ-ын үйлчилгээний нөхцөлд тавтай морилно уу.
- Ерөнхий нөхцөл
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Теста групп” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн бүтээгдэхүүн болох WWW.TIMEBOOK.MN (цаашид “Платформ” гэх) -ийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Платформыг ашигласнаар хэрэглэгч нь үйлчилгээний багц сонгох, захиалга удирдах, холбогдох функцуудыг ашиглах боломжтой болно.
- Үйлчилгээ эрхлэгч хувь хүн аж ахуйн нэгж нь (цаашид “Харилцагч” гэх) платформд бүртгэл үүсэж, ашиглаж эхлэхээс өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцсан байх шаардлагатай. Платформд бүртгүүлж, ашиглаж эхэлснээр харилцагч эдгээр нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөргүй тохиолдолд харилцагч Платформд бүртгүүлэх болон үйлчилгээг ашиглах боломжгүй. Бүртгэлийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг харилцагч өөрөө хариуцна.
- Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчлэх, өөрчлөх эрхтэй. Шинэчлэгдсэн хувилбар Платформ дээр нийтлэгдснээс хойш хүчин төгөлдөр үйлчилнэ. Харилцагч нь үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбартай тогтмол танилцаж байх үүрэгтэй.
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Платформ” гэж timebook.mn домэйнд байршлах цаг захиалгын вэбсайт, аппликейшны нэгдсэн системийг,
- “Захиалга” гэж Платформоор дамжуулан цаг захиалга үүсгэх, удирдах, баталгаажуулах, төлбөр хүлээн авах, тайлан мэдээлэл боловсруулах зэрэг Компаниас үзүүлж буй цахим үйлчилгээг,
- “Компани” гэж Платформыг хөгжүүлж, эзэмшиж, үйл ажиллагааг хариуцагч “Теста групп” ХХК-ийг,
- “Харилцагч” гэж Платформыг ашиглан өөрийн үйлчилгээ, цаг захиалыг нийтэд санал болгож буй хувь болон хуулийн этгээдийг,
- “Хэрэглэгч” гэж Харилцагчийн санал болгосон үйлчилгээнээс сонгон цаг захиалга хийж буй хувь болон хуулийн этгээдийг,
- “Цаг захиалга” гэж Хэрэглэгчээс Харилцагчийн үйлчилгээг тодорхой хугацаанд авах зорилгоор Платформоор дамжуулан үүсгэсэн захиалгыг,
- “Урьдчилгаа төлбөр” гэж цаг захиалгыг баталгаажуулах зорилгоор Харилцагчаас тогтоосон, нийт төлбөрийн тодорхой хувьтай тэнцэх мөнгөн дүнг.
- “Төлбөрийн хэрэгсэл” гэж банкны карт, дансны шилжүүлэг болон бусад цахим төлбөрийн системийг ашиглан төлбөр хийх, хүлээн авах арга хэрэгслийг.
- “Төлбөрийн Багц” гэж Компаниас харилцагчид зориулан санал болгож буй үнэ нөхцөлөөр ялгаатай үйлчилгээ үзүүлэх үнийн бодлогыг ойлгоно,
- Нөхцөл ба баталгаа
- Компаний нөхцөл ба баталгаа
- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд байна;
- Харилцагчийн сонгосон төлбөрийн багцын хүрээнд Платформын үйлчилгээг үзүүлнэ;
- Платформд ашиглагдаж буй технологи нь нийтлэг хэрэглэгддэг, хууль тогтоомжоор хориглоогүй, оюуны өмчийн зөрчилгүй байна;
- Харилцагчийн эрх ашгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах үүрэг хүлээнэ.
- Харилцагчийн нөхцөл ба баталгаа
- Платформын үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байна;
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг уншиж, ойлгон хүлээн зөвшөөрсөн байна;
- Бүртгэлийн мэдээлэл үнэн зөв, бүрэн байна;
- “Зөвшөөрч байна” үйлдэл хийснээр үүсэх эрх зүйн үр дагаврыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна;
- Платформыг ашиглах эрх зүйн бүрэн чадамжтай байна;
- Өөрийн хийсэн бүх үйлдэл, шийдвэр болон тэдгээрийн үр дагаврыг бүрэн хариуцна;
- Платформыг хууль бус зорилгоор ашиглахгүй (үүнд: залилан, мөнгө угаах, нэр төрд халдах, терроризмын санхүүжилт гэх мэт);
- Платформыг зөвхөн хууль ёсны үйл ажиллагаанд ашиглана;
- Төлбөрийн багц, шимтгэл болон гуравдагч этгээдийн үйлчилгээтэй холбоотой төлбөрийг харилцагч өөрөө бүрэн хариуцна;
- Компани нь дараах зүйлсэд хариуцлага хүлээхгүйг зөвшөөрнө:
- Харилцагчийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдал;
- Харилцагчийн үзүүлж буй үйлчилгээний чанар;
- Хэрэглэгчийн хийсэн захиалга, өөрчлөлт, цуцлалтаас үүсэх үр дагавар;
- 3 дагч байгууллагын Төлбөрийн хэрэгсэл ашиглаж амжилтгүй төлбөр төлөлт хийгдснээс үүдэн гарах аливаа асуудлыг
- Компани нь Платформоор дамжуулан Харилцагчийн мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах эрхтэйг зөвшөөрнө;
- Платформоос илгээх мэдэгдэл (имэйл, SMS, апп мэдэгдэл гэх мэт) болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хүлээн авахыг зөвшөөрнө;
- Хэрэглээтэй холбоотой өгөгдөлд тулгуурласан санал, сурталчилгааны мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрнө.
- Ашиглалтын шаардлага
- Бүртгэл
- Харилцагч платформд сайн дурын үндсэн дээр бүртгэл үүсгэнэ
- Платформд бүртгүүлэгч нь үйлчилгээ авахыг хүсэгч, үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, бизнес эрхлэгч эсхүл хуулийн этгээд байна.
- Бүртгэл үүсгэхийн өмнө Харилцагч нь Үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон холбогдох заавар, гарын авлагатай танилцаж, зөвшөөрсөн байна.
- Харилцагч нь өөрийн нэрийн өмнөөс болон хуулийн этгээд, салбар нэгжийг төлөөлөн бүртгэл үүсгэж болно.
- Нэг харилцагч нь өөр өөр зориулалтаар (жишээ нь: хувь хүн, байгууллага) олон бүртгэл үүсгэж болно.
- Бүртгэлийн мэдээлэл үнэн зөв, бүрэн байх бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинэчилнэ.
- Харилцагч нь өөрийн бүртгэл, нэвтрэх мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд үүнээс үүдэх аливаа эрсдэлийг өөрөө хариуцна.
- Буруу, худал мэдээлэл оруулах, Платформыг хууль бус зорилгоор ашиглах, бусад хохирол учруулах үйлдэл гаргасан тохиолдолд урьчдилан мэдэгдэхгүйгээр Компани нь үйлчилгээний эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, бүртгэлийг дангаар цуцлах эрхтэй.
- Харилцагчийн өмнөөс зөвшөөрөлгүй этгээд бүртгэл үүсгэсэн сэжиг илэрсэн, гомдол гарсан тохиолдолд компани шалгах, шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.
- Харилцагч платформ ашиглалтын гарын авлагад тусгасан зааварын дагуу тохиргоог бүрэн, зөв хийснээр Платформын үйлчилгээг авах боломжтой болно.
- Тохиргоог буруу, алдаатай хийснээс үүсэх үр дагаврыг Харилцагч бүрэн хариуцна.
- Захиалга
- Захиалга бүртгэл
- Платформд цаг захиалгыг дараах хэлбэрээр бүртгэнэ:
- Хэрэглэгчийн өөрөө захиалга хийх
- Ажилтны апп -аар бүртгэх
- Харилцагчийн вэбээр бүртгэх
- Бүх захиалгыг Платформд нэгтгэн харж, удирдах боломжтой.
- Захиалга нь хэрэглэгчийн утасны дугаартай холбогдон бүртгэгдэнэ.
- Харилцагч нь бүртгэгдсэн захиалгыг дагаж мөрдөх үүрэгтэй. Цуцлах, өөрчлөх тохиолдолд холбогдох хэсгийн нөхцөлийг баримтална.
- Захиалгатай холбоотой асуудлаар Харилцагч нь хэрэглэгчтэй шууд холбогдох боломжтой.
- Захиалгыг урьдчилгаа төлбөрөөр баталгаажуулах эсэхийг харилцагч өөрөө шийднэ.
- Үйлчилгээний чанар, үр дүнгийн хариуцлагыг харилцагч дангаар хүлээнэ.
- Захиалга цуцлах
- Хэрэглэгч захиалгаа цуцлах эрхтэй.
- Урьдчилгаа төлбөртэй захиалгыг хэрэглэгч цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаах эсэхийг Харилцагч шийднэ (анх тогтоосон нөхцөлийн дагуу).
- Харилцагч нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр захиалгыг цуцлахгүй.
- Захиалга цуцалсан тохиолдолд Платформд тэмдэглэл үлдээнэ.
- Харилцагчийн буруутай цуцлалтай холбоотой маргаан, хохирлыг Харилцагч өөрөө хариуцна.
- Захиалга өөрчлөх
- Захиалгыг өөрчлөх боломжит хугацааг Харилцагч тогтооно.
- Тухайн хугацаанд хэрэглэгч захиалгаа өөрчлөх боломжтой.
- Хугацаа хэтэрсэн тохиолдолд өөрчлөлт хийх боломжгүй.
- Урьдчилгаа төлбөртэй захиалгыг өөрчилсөн тохиолдолд дахин урьдчилгаа төлбөр шаардахгүй.
- Захиалгыг зөвхөн хэрэглэгчийн хүсэлт, зөвшөөрлөөр өөрчилнө.
- Зөвшөөрөлгүй өөрчлөлтөөс үүсэх хариуцлагыг Харилцагч бүрэн хүлээнэ.
- Урьдчилгаа төлбөр
- Урьдчилгаа төлбөр авах эсэх, хувь хэмжээг Харилцагч тохируулна.
- Урьдчилгаа төлбөр идэвхжүүлсэн тохиолдолд бүх үйлчилгээ ижил нөхцөлөөр баталгаажина.
- Үйлчилгээ үзүүлсний дараа нийт төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг хасч тооцно.
- Төлбөрийн гүйлгээ бүх төрлийн төлбөрийн хэрэгслээр хийх боломжтой байна.
- Төлбөр нь хэрэглэгч болон Харилцагчийн хооронд шууд шилжих ба компани зуучлан дамжуулахгүй.
- Төлбөрийн хэрэгсэлийн үйлчилгээний шимтгэл нь харилцан адилгүй байж болох ба үйлчилгээ үзүүлэгч банк, санхүүгийн компанийн нөхцөлөөр тооцогдоно. Компани нэмж ямар нэгэн шимтгэл авдаггүй.
- Харилцагч өөрийн банкны мэдээллийг буруу оруулснаас үүсэх асуудлыг Харилцагч өөрөө хариуцна.
- Үйлчилгээний төлбөр хүлээн авах
- Харилцагч нь үйлчилгээний үнэ, чанар, үр дүнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ.
- Төлбөрийг дараах хэлбэрээр хүлээн авч болно:
- Платформоор дамжуулан
- Бусад төлбөрийн хэрэгсэл
- Платформоор төлбөр авах үндсэн процесс:
- Захиалгын дэлгэрэнгүй хэсэгт төлбөрийг ашиглах
- Шаардлагатай бол төлбөрийн мэдээллийг засах
- Төлбөрийн төрөл сонгох
- QR кодоор төлбөр хүлээн авах
- Төлбөр төлөгдсөн эсэхийг шалгах боломжтой
- Талуудын эрх, үүрэг
- Компанийн эрх:
- Платформын үйл ажиллагаа, технологийг сайжруулах, өөрчлөх, түр зогсоох, шинэчлэх;
- Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Харилцагчийн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, бүртгэлийг цуцлах;
- Платформыг хууль бус, зүй бус зорилгоор ашигласан тохиолдолд холбогдох арга хэмжээ авах;
- Харилцагчийн мэдээллийг Нууцлалын бодлогын хүрээнд боловсруулж, ашиглах;
- Үнийн багц, нөхцөлийг өөрчлөх;
- Платформын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн засвар, шинэчлэл хийх;
- Компанийн үүрэг
- Платформын хэвийн найдвартай ажиллагаа хангах;
- Харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах;
- Үйлчилгээний нөхцөл, бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах;
- Системийн тасалдал, алдаа гарсан тохиолдолд боломжит хугацаанд засварлах
- Харилцагчийн эрх
- Платформын үйлчилгээг сонгосон багцын хүрээнд ашиглах;
- Өөрийн үйлчилгээ, цаг захиалгыг удирдах, тохируулах;
- Платфороор дамжуулан төлбөр хүлээн авах;
- Үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, тайлах авах;
- Харилцагчийн үүрэг
- Платформыг хууль тогтоомж болон энэхүү нөхцөлд нийцүүлэн ашиглах;
- Бүртгэлийн болон үйлчилгээний мэдээллийг үнэз өв, бүрэн байлгах;
- Үйлчилгээний чанар, үр дүнгийн хариуцлагыг бүрэн хүлээх;
- Платформыг хууль бус, ёс зүйд харш зорилгоор ашиглахгүй байх;
- Өөрийн нэвтрэх эрхийн мэдээллийг хамгаалах;
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан бусад үүргийг биелүүлэх;
- Төлбөрийн багц
- Компани нь Платформын үйлчилгээний багц, түүний үнэ, нөхцөлийг тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрчлөх эрхтэй. Мөн Харилцагчийн ангилал, хэрэглээнээс хамааран ялгаатай нөхцөл, үнэ санал болгож болно.
- Үйлчилгээний багцтай холбоотой аливаа өөрчлөлтийг Платформ дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
- Харилцагч багцын төлбөрийг төлснөөр тухайн багц сонгосон хугацаанд идэвхжинэ.
- Харилцагч идэвхтэй багцын хугацаанд багцаа ахиулах боломжтой. Энэ тохиолдолд үлдсэн хугацааг тооцон зөрүү төлбөр төлснөөр шинэ багц идэвхжинэ.
- Багцыг бууруулах өөрчлөлтийг зөвхөн одоогийн багцын хугацаа дууссаны дараа хийх боломжтой.
- Идэвхжүүлсэн багцын төлбөрийг буцаахгүй бөгөөд дараах нөхцөлүүд нь төлбөр буцаах, хугацаа сунгах үндэслэл болохгүй:
- Үйлчилгээг ашиглаагүй;
- Цаг захиалга үүсгээгүй;
- Хэрэглэгч захиалга хийгээгүй.
- Багцын хугацааг хуанлийн хоногоор тооцно.
- Багцын хугацаа нь дуусах өдрийн 23:59:59 цагт автоматаар хаагдана.
- Нууцлал ба мэдээллийн аюулгүй байдал
- Компани нь Харилцагч болон Хэрэглэгчийн мэдээллийг Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Компанийн Нууцлалын бодлогын дагуу цуглуулах, ашиглах, хадгалах бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Платформ нь интернетэд суурилсан тул цахим шуудан, олон нийтийн сүлжээ болон бусад сүлжээгээр дамжуулж буй мэдээллийн бүрэн аюулгүй байдлыг Компани баталгаажуулах боломжгүй.
- Иймд мэдээлэл дамжуулах явцад гуравдагч этгээдэд алдагдах, тасалдах, өөрчлөгдөх зэрэг эрсдэл үүссэн тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
- Хориглосон үйлдэл ба агуулаг
- Хориглосон агуулга.
- Хууль бус, бусдыг гутаан доромжилсон, гүтгэсэн, ялгаварлан гадуурхсан, үзэн ядалт өдөөсөн, 18+ агууламжтай, хувийн нууцад халдсан агуулга
- Садар самуун, хүчирхийлэл, мөнгө угаах болон гэмт хэрэгт уриалсан агуулга
- Насанд хүрээгүй этгээдэд хохирол учруулж болзошгүй агуулга
- Зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг зэрэг оюуны өмчийн эрхийг зөрчсөн агуулга
- Худалд, төөрөгдүүлсэн, залилангийн шинжтэй мэдээлэл
- Компьютерын системд халдах, ажиллагааг доголдуулах зорилготой вирус, код хортой файл
- Спам, хүлээгүй сурталчилгаа буюу олноор мессэж илгээх, реклам шахах, хэрэглэгчийг залхаах агуулга
- Хуурамч үйлчилгээ буюу бодит бус үйлчилгээ, хуурамч бизнес, төөрөгдүүлсэн танилцуулга бүхий агуулга
- Өөрийгөө өөр хүн, байгууллага гэж дүр эсгэх буюу бренд, хувь хүн, байгууллагын нэр ашиглан хуурах
- Зэвсэг, мансууруулах бодис, хууль бус худалдаа сурталчилах
- Мөрийтэй тоглоом, пирамид схем, ponzi схем буюу санхүүгийн залилангийн шинжтэй агуулга
- Аюултай, эрүүл мэндэд эрсдэлтэй буруу мэдээлэл буюу эмчилгээ эм, үйлчилгээний худал агууламжтай баталгаагүй мэдээлэл
- Автомат бот, скрипт ашигласан контент буюу системийг ашиглан хиймэл захиалга үүсгэх, data scrape хийх
- Хориглсон үйлдэл
- Платформын мэдээллийн аюулгүй байдал, хэвийн аижллагаанд халдах, саад учруулах,
- Худал, дутуу мэдээлэл санаатайгаар оруулах
- Платформын код, системийг задлах, хуулбарлах, reverse engineer хийх оролдлого
- Платформын мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, өөрчлөх, гуравдагч этгээдэд дамжуулах
- Системийн хамгаалалт, эрхийн удирдлагыг тойрон гарах оролдлого
- Автоматжуулсан халдлага бот ашиглах
- Ачаалал үүсгэх
- Бусдын аккаунтад зөвшөөрөлгүй нэвтрэх
- Хуурамч захиалга үүсгэх
- Платформын логик, алдаа ашиглан ашиг хонжоо олох
- Платформыг дамжуулан гуравдагч этгээдэд үйлчилгээ дамжуулах
- Платформын өгөгдлийг бөөнөөр татах
- Хуурамч review үүсгэх
- Хэрэглэгчийг платформоос гадуур шилжүүлэх оролдлого буюу төлбөр, захиалгыг системээс гадуур хийхэд уриалах
- Компанийн авах арга хэмжээ
- Дээрх заалтыг зөрчсөн агуулгыг Компани устгах, хязгаарлах эрхтэй
- Шаардлагатай тохиолдолд холбогдох мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх боломжтой
- Зөрчил гаргасан Харилцагчийн эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлийг цуцлах эрхтэй
- Хариуцлагын заалт
- Харилцагчийн нийтэлсэн, дамжуулсан агуулгаас үүсгэх хариуцлагыг Харилцагч өөрөө бүрэн хүлээнэ
- Платформоос татаж авсан мэдээлэл, файл, контентоос үүсэх аливаа гэмтэл, вирус, эрсдэлд Компани хариуцлага хүлээхгүй
- Харилцагчийн үйлдлээс үүдэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй
- Дуусгавар болох
- Ерөнхий зохицуулалт – Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой харилцааг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна
- Компанийн зүгээс эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох
- Харилцагч хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон
- Энэхүү үйлчилгээний нөхцөл, журам, бодлогыг зөрчсөн
- Платформын эрх, ашиг, сонирхолд хохирол учруулсан
- Бусдын эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан
- Бусад хуульд нийцсэн үндэслэл тогтоогдсон
- Харилцагчийн хүсэлтээр дуусгавар болгох
- Харилцагч нь өөрийн бүртгэлийг цуцлуулах хүсэлтийг Компанид илгээж болно
- Компани танин баталгаажуулах шаардлагыг хангуулсны үндсэн дээр бүртгэлийг цуцлана.
- Бүртгэлийг цуцлахын өмнө дараах нөхцөлийг хангасан байна:
- Идэвхитэй цаг захиалгагүй байх
- Хэрэглэгчтэй холбоотой дуусаагүй үйлчилгээ, маргаангүй байх
- Дуусгавар болсны үр дагавар
- Харилцагч платформын хандах эрхээ алдана
- Платформд байршуулсан мэдээлэл, өгөгдөлд хандах боломж хязгаарлагдана
- Дуусгавар болохоос өмнө үүссэн төлбөр, үүрэг хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ
- Компани нь хуульд заасан хугацаанд шаардлагатай мэдээллийг хадгалах эрхтэй
- Давагдашгүй хүчин зүйл
- Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь Команийн хяналтаас гадуур, урьдчилан таамашглах боломжгүй, Платформын үйлчилгээг хэвийн үзүүлэхэд саад учруулах, нөхцөл байдлыг ойлгоно. Үүнд дараах тохиолдлууд хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй:
- Байгалийн гамшиг
- Дайн, үймээн самуун, онц байдал, хорио цээр
- Интернэт, сүлжээний өргөн хүрээний тасалдал
- Хөдөлмөрийн маргаан, ажил хаялт
- Төрийн байгууллагын шийдвэр, хязгаарлалт
- Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд Компани нь үйлчилгээ үзүүлээгүй, тасалдуулсан байдал хариуцлага хүлээхгүй.
- Бусад
- Үйлчилгээний нөхцөлийн эхэнд заасан огноо нь хамгийн сүүлийн шинэчлэлтийн огноо болно.
- Үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлт нь Платформ дээр нийтлэгдсэн үеэс хүчин төгөлдөр үйлчилнэ
- Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжүүлэн ашигласан тохиолдолд Харилцагч уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Холбоо барих
- Компани нь Харилцагчтай дараах зорилгоор утас, и-мэйл, мессэж болон бусад цахим сувгаар холбоо барьж болно.
- Үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, мэдэгдэл хүргэх
- Санал хүсэлт, тодруулга авах
- Платформын үйл ажиллагаа сайжруулах
- Харилцагч нь Платформын талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вебсайт болон аппликэйшнээс авах боломжтой
- Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, хүсэлтийг info@timebook.mn цахим шуудангаар ирүүлж болно.