Нууцлалын бодлого

1. Ерөнхий мэдээлэл

Энэхүү “Нууцлалын бодлого” нь Теста групп ХХК (цаашид “Компани” гэх)-ээс хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, гуравдагч этгээдэд дамжуулах нөхцөлийг тодорхойлно.

Компани нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалахыг эрхэмлэж, Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллана.

Энэхүү Нууцлалын бодлого нь тодорхой хугацаанд шинэчлэгдэх боломжтой бөгөөд шинэчилсэн хувилбарыг Платформ дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч нь аппликейшн болон вэбсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох тул Нууцлалын бодлогын шинэчлэлттэй тогтмол танилцаж байхыг зөвлөж байна.

“Хувийн өгөгдөл” гэж энэхүү Нууцлалын бодлогын дагуу Компаниас цуглуулж, боловсруулж буй, тодорхойлогдсон эсхүл тодорхойлогдох боломжтой хувь хүнтэй холбоотой аливаа мэдээллийг ойлгоно.

“Үйлчилгээ” гэж timebook-т хамаарах бүх вэбсайт, аппликейшн (үүнд гар утас болон үүлэн шийдлүүд орно), програм хангамж, хэрэгсэл, платформ болон холбогдох бусад үйлчилгээг хамруулна. Гуравдагч этгээдийн бие даасан програм, үйлчилгээнүүд үүнд хамаарахгүй.

“Вэбсайт” гэж timebook-ын эзэмшилд байх, эсхүл Компанийн удирдлага дор ажиллаж буй албан ёсны вэбсайтуудыг ойлгоно.


2. Цуглуулах мэдээлэл

Timebook апп, timebook.mn сайтуудыг ашиглан мэдээллийг цуглуулж боловсруулна. Компани дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:


Төлбөрийн мэдээлэл: Таны кредит болон дебит картын мэдээлэл эсвэл төлбөрийн мэдээллийг ашиглаж буй картын эзэмшигч банкны төлбөрийн системээр дамжуулан боловсруулдаг бөгөөд энэ нь таны мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах бөгөөд зөвхөн захиалгын худалдан авалтыг боловсруулах онцгой зорилгоор ашиглах болно. Timebook апп нь зах зээл дээр байгаа аливаа төлбөрийн платформуудтой гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ нь захиалгын худалдан авалтыг боловсруулах зорилгоор ашиглагдана.

Сурталчилгааны мэдээлэл: TimeBook-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон хүмүүс Вэбсайт дээр байгаа маягтаар дамжуулан бидэнтэй холбогдож, нэр, имэйл хаяг, утасны дугаар, компани, албан тушаал зэрэг мэдээллийг сайн дураараа өгнө. Манай талаар цаг үеийн мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс манай имэйл жагсаалтад нэгдэхийн тулд нэр, имэйл хаягаа илгээж болно. 


3. Мэдээллийг ашиглах зорилго

Цуглуулсан мэдээллийг Компани дараах зорилгоор ашиглана:

4. Мэдээлэл хуваалцах

Компани хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах тохиолдолд хуваалцаж болно:

Компани гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцахдаа нууцлалыг хамгаалах гэрээ байгуулж, мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулна.


5. Мэдээлэл хадгалах хугацаа

Хувийн мэдээллийг үйлчилгээний зорилго биелэх хүртэл хадгална.
Хуульд заасан тохиолдолд мэдээллийг тодорхой хугацаанд архивлан хадгалж болно.
Хэрэглэгч үйлчилгээ ашиглахаа болих, эсвэл устгах хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг устгана.


6. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч дараах эрхтэй:

Хүсэлтээ carely@testa.mn, carely@timebook.mn  хаягаар илгээх боломжтой.


7. Мэдээллийн хамгаалалт

Компани мэдээллийг дараах аргаар хамгаална:


8. Күүки болон аналитик хэрэглээ

Компани вэбсайтын хэрэглээг хянах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор күүки (cookie) ашиглаж болно. Хэрэглэгч браузерийн тохиргоогоор күүки идэвхгүй болгох боломжтой.


9. Гуравдагч улсын руу мэдээлэл дамжуулах

Хэрэв Компани мэдээллийг Монгол Улсаас гаднах улсад байрлах серверт хадгалах шаардлагатай бол, тухайн улсын мэдээллийн хамгаалалтын түвшинг баталгаажуулна.
Ийм тохиолдолд хэрэглэгчидэд урьдчилан www.timebook.mn веб сайтаар дамжуулан мэдэгдэл хүргүүлнэ. 


10. Хүүхдийн мэдээлэл

Манай үйлчилгээ нь 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Хүүхдийн мэдээллийг санаандгүй цуглуулсан гэж үзвэл нэн даруй устгана. 


11. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Компани энэхүү бодлогыг үе үе шинэчилж болох бөгөөд шинэ хувилбарыг манай вэбсайт дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.


Өөрчлөлтийн огноо: 2026.05.15.


12. Холбоо барих

Хэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой санал хүсэлт, асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу:

Имэйл: carely@timebook.mn
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Нью гарден ХХК
Утас: (976) 91 30 30 30